Privacy policy

Нууцлалын
бодлого.

Падаан программ болон gants.mn — 2026 оны 10-р сарын 13.

Бид юу цуглуулдаг вэ

  • Бүртгүүлэхэд: таны оруулсан компанийн нэр, утасны дугаар, нууц үгийн давс нэмсэн хэш. Нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй.
  • Программд: компьютерийн 6 оронтой код, эрхийн төрөл (туршилт, Starter, Pro), дуусах хугацаа, AI уншилтын тоо.
  • Төлбөр: дансны шилжүүлгийн утгад бичсэн код. Бид картын болон банкны нэвтрэх мэдээлэл авдаггүй.

Падааны зураг ба мэдээлэл

Падаан, баримт таны компьютер дээр хадгалагдана. AI уншилт хийхэд зураг нь зөвхөн тухайн уншилтад AI үйлчилгээ рүү (ai.gants.mn-ээр дамжин) илгээгдэнэ. Бид зураг, падааны текстийг серверт хадгалдаггүй.

Юунд ашигладаг вэ

Бүртгэл үүсгэх, туршилт ба төлбөрийг баталгаажуулах, эрхийн хугацааг хянах, тантай холбогдоход л ашиглана. Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.

Google мэдээлэл

Google-ээр нэвтрэхэд бид зөвхөн таны имэйл, нэрийг авна. Google-ээс авсан мэдээллийн ашиглалт Google API Services User Data Policy-д, түүний дотор Limited Use шаардлагад нийцнэ.

Устгуулах

Бүртгэлээ устгуулах бол Messenger эсвэл 9936 3612 дугаараар холбогдоно уу.

English summary

Padaan stores your company name, phone, a salted hash of your password (never the password itself), PC code and plan. Invoice photos stay on your PC and are sent to the AI service only to be read; we do not store them. We use this data only to run your account and never sell it. To delete your account, contact us on Messenger or +976 9936 3612.